Skip to content
info@cadenceperformances.com
(703) 200-2844
Facebook-f
Cadence Music Studio
Нүүр
Бидний Тухай
Хичээлүүд
Холбоо барих
Үйлчилгээний Нөхцөл
Түгээмэл Асуултууд
Нүүр
Бидний Тухай
Хичээлүүд
Холбоо барих
Үйлчилгээний Нөхцөл
Түгээмэл Асуултууд
Get Started
Хичээлүүд
Мэргэжлийн зааварчилгаа, тууштай дадлагаар хөгжмийн мөрөөдлөө бодит болгоорой
Танхимын төгөлдөр хуурын хичээл
Анхлан суралцагчдад зориулсан хувийн төгөлдөр хуурын хичээлийн давуу талуудтай танилцаарай. Нэгдүгээрт, тус хичээл нь ой тогтоолт болон анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сайжруулах тул таны тархинд тустай. Хоёрдугаарт, төгөлдөр хуур тоглох нь биеийн зохицлыг сайжруулдах тул бие махбодид тань тустай. Гуравдугаарт, энэ нь таны сэтгэл санааг дээшлүүлж, стрессыг бууруулна. Эцэст нь, энэ нь таны сонирхлыг хуваалцах хүмүүстэй холбож өгөх бөгөөд ингэснээр нийгмийн боломжуудыг бий болгодог.
Төгөлдөр хуур тоглож суралцах үр өгөөж нь нас үл харгалзана. Хэрвээ та насанд хүрсэн бол хувийн хичээл хэрэгтэй юу гэж бодож магадгүй. Хариулт нь тийм! Дээр дурдсанчлан оюун ухаан, бие махбод, сэтгэл болон нийгмийн өсөлт хөгжил зэрэг давуу талуудтай. Насанд хүрэгчдэд зориулсан хувийн төгөлдөр хууриын хичээлүүд нь таны хөгжмийн аяллыг таатай болгоход тусална. Мөн танд урам зориг, хариуцлагын мэдрэмжийг бий болгоно.
Онлайн төгөлдөр хуурын хичээл
Ганцаарчилсан онлайн хичээлүүдэд сурагчид ихэвчлэн багштайгаа видео дуудлагаар уулздаг. Тус хичээл нь биечлэн явагддаг төгөлдөр хуурын хичээлтэй маш төстэй байдаг, учир нь сурагч тоглож байх үед багш харж, сонсож, шууд санал зөвлөмж өгч чаддаг. Мөн багш сурагчид хэрхэн тоглохыг харуулж болно, гэхдээ ихэвчлэн хичээлийн ихэнх хугацааг сурагчийн тоглолтыг сонсоход зарцуулдаг. Онлайн хичээл болон уламжлалт биечлэн явагддаг хичээлийн гол ялгаа нь багш сурагчтайгаа нэг өрөөнд биш, харин дэлгэцээр дамжуулан ажилладагт оршино. Төгөлдөр хуурын багшийнхаа ойролцоо амьдардаггүй сурагчдад онлайн хичээл нь маш сайн сонголт байж болно. Тус хичээл нь ихэвчлэн биечлэн явагддаг хичээлтэй адил үнэтэй байдаг, учир нь сурагч багшийн бүх анхаарлыг ганцаарчилсан байдлаар авч байгаа тул төлбөр нь түүнтэй пропорциональ байдаг.
Тоглолт, концертын арга хэмжээ
Хөгжмийн тоглолтын арга хэмжээг саадгүй, таатай, амжилттай болгоход зохион байгуулагч чухал үүрэгтэй. Тоглолтын логистик болон зохион байгуулалтын асуудлуудыг хариуцаж, хөгжимчид болон багш нарыг тоглолт болон хичээл заахад төвлөрөх нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээр оролцогч бүхэнд мэргэжлийн, стрессгүй туршлага бүрдүүрлэх боломжийг олгодог.
Хөгжмийн онолын хичээлүүд
Хөгжмийн онол нь хөгжим хэрхэн ажилладаг, хөгжмийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд юу болох, хөгжим хэрхэн бүтээгддэг, түүнтэй хэрхэн харьцахыг судалдаг. Энэ нь хөгжмийн хэлний дүрмийн үүрэг гүйцэтгэдэг. Хурдан, хялбар харилцахын тулд та тухайн хэлийг эсвэл түүний үндсэн ойлголтуудыг ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд хөгжим бүрдүүлдэг элементийн талаархи суурь ойлголт нь тодорхой нэр томъёог (жишээлбэл дууны бүтэц, хармони) ашиглан хөгжимчидтэй хурдан, хялбар харилцахад тусалж, ойлгоход тусална. Мөн Pro Tools зэрэг систем дээр Auto-Tune эсвэл Melodyne ашиглан дуу хоолойны тааруулалт, темпийн өөрчлөлт, далайцын засвар зэрэг ажлын тань илүү техник талуудад тустай байж болох юм.
Төгөлдөр хуурын дадлага сургуулилт
Төгөлдөр хуурын дадлагажуулагч багш нь сурагчдын дадлага хийх цагийг илүү үр дүнтэй, таатай болгоход тусалдаг бөгөөд техник, зорилго тавих, бэрхшээлийг даван туулах зэрэгт нь анхаардаг. Тэд "багшийн туслах" маягаар ажиллаж, даалгавруудыг гүйцэтгэхэд нь чиглүүлж, санал хүсэлт өгч, үр дүнтэй дадлагын зуршил хэвшүүлэхэд нь тусалдаг. Энэ дэмжлэг нь анхаарал төвлөрүүлэх, урам зоригтой болох эсвэл багшийн зааврыг бие даан хэрэгжүүлэхэд хүндрэлтэй сурагчдад онцгой тустай байж болно.
ABRSM төгөлдөр хуурын шалгалтанд бэлдэх
The Associated Board of the Royal Schools of Music (ABRSM)-ийн төгөлдөр хуурын шалгалтууд нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын бүрдэл бөгөөд анхны зэрэг (Initial Grade) болон 1-ээс 8-р зэрэгт ангилагддаг, мөн тоглолтын зэргүүд (Performance Grades) байдаг. Эдгээр шалгалтууд нь зөвхөн техникийн ур чадварыг бус, хөгжмийн тайлал, тоглолтыг бүхэлд нь үнэлдэг.
ABRSM төгөлдөр хуурын шалгалтанд сурагчдыг үр дүнтэй бэлтгэхийн тулд бид шалгалтын бүтээлүүд дээр төвлөрсөн дадлага хийх, шалгалтын хуваарийг ойлгох, суурь хөтөлбөрийг бусад хөгжмийн үйл ажиллагаагаар нөхөн тэнцвэртэй хөгжлийг хангахад ач холбогдол өгдөг. Мөн бид хараад тоглох чадвар, сонсож ялгах чадвар, техникийн дасгалууд зэрэг тодорхой талууд дээр анхаарч, сурагчдыг шалгалтын орчинд бэлтгэдэг.
Туршилтын хичээлээр эхлэцгээе!
Холбоо барих мэдээллээ оруулна уу. Бид удахгүй тантай холбогдоно.
Бүтэн нэр
Утас
Имэйл
Огноо
Захиалга өгөх
Тусламж хэрэгтэй юу?
Бидэн рүү залгана уу
(703) 200-2844
Бидэнтэй имэйлээр холбогдоорой
info@cadenceperformances.com
Танилцуулга татах